АНУ Тайваньд 1 тэрбум ам.долларын зэвсэг худалдах болсныг Хятад эсэргүүцэв
2022/09/05

АНУ Тайваньд 1.1 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг худалдахаар тохирсныг БНХАУ эсэргүүцэж Америкийн "эсрэг арга хэмжээ" авна гэв.

АНУ дахь Хятадын элчин сайд Лю Пэнгю "Хятад Америкийн хоорондын тогтвортой, энх тайван харилцааг эрсдэлд оруулж болохуйц энэ үйлдлээ нэн даруй цуцлах"-ыг хүсэв.

Харин Америкийн Төрийн департментаас "Тайванийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй эдгээр зэвсгийг яаралтай нийлүүлэх хэрэгтэй. Энэ худалдаа АНУ-ын урт хугацааны бодлогод нийцнэ" хэмээжээ.

Тайваньд худалдахаар болсон зэвсэг дунд усан онгоц эсэргүүцэгч 60 ширхэг пуужин, агаараас харвадаг 100 ширхэг пуужин багтжээ.

БНХАУ Тайванийг өөрийн нутаг дэвсгэр хэмээгээд АНУ-аас улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардсаар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404