ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЖ БАЙНА
2022/06/27
Дэлхийн улс орнууд хүнсний баталгаат байдлаа сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-ын бодлого, зохицуулалтыг Үндэсний хэмжээнд эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.
Энэхүү хөдөлгөөнийг салбарын эрдэмтэн судлаачид маань түүчээлэн дэмжиж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” зөвлөгөөн, мөн эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээл, инновацийн бүтээгдэхүүний “Үзэсгэлэн”-г зохион байгуулж байна.Манай эрдэмтэд, судлаачид, шинэ шинэлэг инновацийг бүтээгчид болсон.
Өнөөдөр дэлхийн топ 100 гаруй компани оюуны өмчийн үнэлгээнд суурилсан инновацийн чиг хандлага, технологийн манлайллыг тодорхойлдог боллоо. Энэ нь шинжлэх ухааны үүрэг үнэнийг нотлоход байсан уу, эсхүл асуудлыг шийдвэрлэхэд байсан уу гэдэгт хариу өгөх, шинжлэх ухааны удирдлага, төлөвлөлтийн үзэл баримтлалд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгож байна. Азийн орнууд дэлхийд хамгийн өндөр инновацийн идэвхжилттэй байгаа нь бидний зайлшгүй анхаарлын төвд байх асуудал юм.Эрдэмтэд судлаачдын судалгааны дүнд дөнгөж өнгөрсөн сард буюу 05-р сарын 25- ны өдөр Монгол Улс олон улсын худалдааны хорио цээрт 6 өвчний нэг болох гоц халдварт үхрийн цээж өвчнөөс тайван улс болохыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч, дэлхий дахинд зарласныг онцлох нь зүйтэй.
Дотооддоо ч хүнсний хэрэгцээг бүрэн хангасан мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээр хүн амыг бүрэн хангахын тулд зөвхөн гоц халдварт өвчинтэй тэмцэх гэж туйлшралгүйгээр бусад халдварт болон шимэгчтэх өвчин, байгаль экологийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүдэн гарч байгаа малын хордлогот болон халдваргүй өвчнүүд, эмийн бодисын үлдэгдэл, бичил биетний тэсвэржилтийн тархалттай тэмцэхэд анхаарлаа хэрхэвч сулруулж болохгүйг мал эмнэлгийн байгууллага, эрдэмтэн судлаачдад анхааруулж байна.Одоогийн байдлаар Монгол орны хэрэгцээг бүрэн хангах вакцины 90 гаруй хувийг Биокомбинатад, эм бэлдмэлийн дөнгөж 10 орчим хувийг, оношлуурын өчүүхэн бага хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь өнөөгийн нөхцөлд нэн хангалтгүй байна.
Энэ нь эм, оношлуур импортлож буй цөөхөн хэдэн компани малын эм, оношлуурын үнэ дээр монополи тогтоох байдал нэгэнт бий болж, улмаар улс орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж , үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг дарангуйлж байгааг илтгэж байна.Эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их оюуны бүтээл, эрдэм шинжилгээ, технологи, инновацийн ажлын үр дүнд буй болсон малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн 60 гаруй нэр төрлийн оюуны өмч, зохиогчийн эрхээр баталгаажсан вакцин, оношлуур, элдэв төрлийн малын өвчнийг эмчлэх эм зэрэг инновацийн бүтээгдэхүүний технологи бэлэн байна. Тэгвэл бид хувийн хэвшлийн малын эмийн үйлдвэрүүдтэй хамтран дээрх оюуны бүтээлүүдээ үйлдвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулбал малын гадар, дотор шимэгчээр үүсгэгддэг өвчнөөс сэргийлэх, халдваргүй өвчтэй малыг эмчлэх үйлчилгээтэй эм, бэлдмэл пробиотикт бэлдмэлүүдийг үйлдвэрлэж эх орны хэрэгцээг бүрэн хангах боломж байна гэж харж байна.
Хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх их эрмэлзэл надад бий. Тиймээс салбарын эрдэмтэд, багш, оюутнуудынхаа үгийг сонсож, мэдлэгээс нь хүртэх, сонсох ач холбогдолтой өнөөдрийн зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсье.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
9 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
2023/09/06
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
2023/09/06
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
2023/09/06
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
2023/09/05
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
2023/09/05
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
2023/09/04
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
2023/09/04
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/04
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
2023/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
2023/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
2023/09/04
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/04
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
2023/09/01
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
2023/09/01
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
2023/09/01
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
2023/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
2023/09/01
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/01
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
2023/09/01
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
2023/09/01
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
2023/08/31
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
2023/08/31
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
2023/08/31
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
2023/08/30
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
2023/08/30
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
2023/08/30
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
2023/08/30
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
2023/08/30
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
2023/08/30