Ардчилсан нам бодлогын 11 зөвлөлтэй болж байна
2022/06/22
Улсын дээд шүүх 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Ардчилсан намын “Үндсэн дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан нам Үндсэн дүрмийн хүрээнд улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлээд байна. Мөн дунд шатны намын байгууллагуудын журам, бүтэц зохион байгуулалтад төрийн байгуулалтын загвар зохион байгуулалтыг тусгах, нэвтрүүлэх зорилгын хүрээнд Ардчилсан намын “Үндэсний бодлогын хороо”-г УИХ-ны бүтэцтэй ижил болгох бөгөөд Бодлогын зөвлөлүүдийг УИХ-ын Байнгын хороодтой ижил бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэйгээр бодлогын 11 зөвлөлтэй болж байна.
Тус ажлын хүрээнд Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг чадавхижуулах “Бодлогын зөвлөл”-ийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, чиг үүргийн тухай сургалтыг цахим болон танхим хосолсон хэлбэрээр шат дараатай зохион байгуулж байна.
Өчигдөр /2022. 06.21/ “Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн бодлогын зөвлөл”-ийн сургалтыг зохион байгуулсан багаад Ардчилсан намын хуулийн хэлтсийн дарга Л.Бадралт Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн бодлогын хорооны бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар танилцууллаа. Мөн “УИХ-ын байнгын хороонд ажилласан сайн туршлага” сэдвээр тус намын дэд дарга Д.Ганбаяр, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар оролцожУИХ-ын байнгын хороодын өнөөгийн нөхцөл байдал, болон гадны туршлагын талаар санал солилцож, мэдээлэл өглөө.Сургалтын төгсгөлд “Ардчилсан намын Үзэл баримтлал” сэдвээр Улс төр, хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатар, ҮБХ-ны гишүүн, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарам нар нийт сургалтад хамрагдсан АН-ын Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд Ардчилсан намын Үзэл баримтлалийн талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Сургалт 2022 оны 06 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Төсвийн болон Эдийн засгийн бодлогын зөвлөл, Нийгмийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын бодлогын зөвлөл, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Үйлдвэржилтийн, Инноваци, цахим бодлогын зөвлөл, Төрийн байгуулалт болон Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын зөвлөлийн сургалтууд явагдана. АН-ны ҮБХ-ны гишүүд та бүхэн идэвхтэй оролцоно уу!
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
1 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
1 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
1 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
1 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
1 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
1 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2 сарын өмнө