Д.Амарбаясгалан: Сайн ч бай, муу ч бай парламент байгаа тулдаа Монгол тусгаар тогтнолоо хадгалж байна
2022/06/13
Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн 6 сарын хугацаанд эрчимтэй яригдаж байна. Уг санал санаачлагыг АН, ХҮН тэргүүтэй улс төрийн 20 гаруй нам анх гаргаж, иргэдийн дунд гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулсан. Улмаар УИХ-ын даргад хуульд өөрчлөлт оруулах асуудлаар шаардлага хүргүүлсэн бөгөөд үүний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг байгуулж, “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт”-ийн асуудлаар эрдэмтэн, судлаач, депутатууд, хуульчдын санал, зөвлөмжийг сонсоод байгаа билээ.
Мөн 6-р сарын 9-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудаас гаргасан саналуудыг нэгтгэсэн “Тунхаг бичиг”-т парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан улс төрийн намуудын удирдлагуудад хандан: "Олон мянгаараа цугласан залуучуудын жагсаалыг та бүхэн хараад янз янзаар л дүгнэсэн байх. Энэ залуучууд зөвхөн баригчдыг эсэргүүцэж жагссан юм биш. Тэд өнгөрсөн цаг хугацаан дахь үйл явц цаашид ч үргэлжилсээр байхыг эсэргүүцсэн, төрөөс, намуудаас, улс төрчдөөс шинэчлэл хүсэж байсан. Үүнийг бид маш соргогоор мэдрэх ёстой. Нэг ёсондоо залуу үе маань шинэ нийгмийг бий болгож байна. Энэ нийгмийг тэдний эрэлтэд нийцсэн бодлогоор л удирдах ёстой.
Өнөөдрийнх шиг арга барилаар цаашдаа хол явахгүй. МАН ялж ялагдах гэдэг бол нэг номерын асуудал огт биш. Ер нь аль нам засгийн эрх барих гэдэг ч тийм чухал биш.
Монголын төр тогтвортой байх уу? тусгаар тогтнол нь баталгаатай байх уу? үндэснийх нь эв нэгдэл хангагдаж чадах уу? гэдэг асуудлыг л бид ярих ёстой. Тийм ч учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой асуудлыг дэмжээд урагшлах ёстой. Мэдээж бид санасан хэмжээндээ бүрэн дүүрэн өөрчлөлт хийж чадахгүй байх. Хүн болгоны хүсэж буй зүйл өөр. Гэхдээ бид тодорхой ахиц гаргах ёстой. Бүх зүйлийг яг хүсэж байгаагаараа өөрчлөх боломж байхгүй. 10 жилийн өмнө бид бие биенийгээ харьцуулж, МАН-ын залуучууд ийм, АН-ын залуучууд ийм гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдрийн залуучууд хоорондоо биш дэлхийн залуучуудтай өөрсдийгөө харьцуулдаг болсон. Иймээс бид ухаан зарах ёстой.
Бид парламентын засаглалаа хадгалж үлдэхийн тулд гол нь намууд хариуцлагатай болох хэрэгтэй. Өөр хоорондын жижиг сажиг зөрчлөө хаяад өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө алхам хийх ёстой.
Бид Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа. Энэ хуулийг МАН өөртөө зориулж боловсроогүй. Бид ч гэсэн хөгжмөөр байна. Бид Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр одоогийнх шиг байдлаар парламентын засаглал гээд нэг их хол явахгүй нь тодорхой. "Ковид-19", ОХУ-Украины дайн зэргийн Монгол улсад үзүүлж байгаа нөлөөллийг бид харах хэрэгтэй. Монгол дэлхийд ийм хэцүү нөхцөл байдалд ганц улс.
Өнөөдөр Монгол нэг хүний засаглалтай байсан бол 3 сар тусгаар тогтнолоо хамгаалж чадах уу? үгүй гэдэг байдалд байна шүү дээ. Сайнаар хэлүүлсэн ч бай, муугаар хэлүүлсэн ч бай энэ 76, парламент байгаа тулдаа Монгол тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалж байна. Нэгэнт энэ зовлонг бид харж байгаа бол дахиад урагшаа алхах хэрэгтэй. Парламентынхаа дархлааг бий болгож, тусгаар тогтнолоо баталгаажуулах алхамаа хийх ёстой. Ийм үзэл санааг барьж бид Үндсэн хууль өөрчлөх саналаа боловсруулсан. Төгсгөлд хэлэхэд МАН өөртөө эрх мэдэл нэмэхийн тулд, эсвэл дараагийн сонгуульд ялахын тулд явцуу эрх ашгийн үүднээс энэ асуудлыг гаргаж тавиагүй." гэжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
9 өдрийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
9 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
9 өдрийн өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
10 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
12 өдрийн өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
12 өдрийн өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
12 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
13 өдрийн өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
13 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
16 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
18 өдрийн өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
25 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
26 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
26 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
27 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
28 өдрийн өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
1 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
1 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
1 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
1 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
1 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
1 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
1 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
1 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
1 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
1 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
1 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
1 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
1 сарын өмнө