D витаминтай улаан лооль бүтээжээ
2022/05/25

Английн Жон Иннесийн төвийн эрдэмтэд D витамин ихээр агуулсан трансгенийн улаан лооль гарган авчээ. Биотехнологичид энэхүү хувиргасан ногоогоор дэлхийн хүн амын витамины дутагдлын асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Энэ тухай Nature Medicine сэтгүүлд бичжээ.

Судлаачид улаан лоолийн үр жимсэнд төдийгүй навчинд D3 (7-DHC) провитаминыг нэмэхийн тулд Sl7-DR2 молекулд кодолдог генийг салгасан байна. Ингээд нарны гэрлийн нөлөөгөөр провитамин нь D3 витамин болдог аж. Хувиргасан ургамлын 1 грамм хуурай навчинд 600 микрограмм D3 агуулсан байна. Насанд хүрсэн хүмүүсийн D витамины хоногийн тун 10 микрограмм байдаг.

Sl7-DR2 нь 7-DHC-г бусад молекул болгон хувиргадаг фермент. Үүнийг салгахын тулд судлаачид CRISPR-Cas9 системийг ашиглажээ. Дараа нь навч болон тасалж авсан улаан лоолийг хэт ягаан туяагаар нэг цагийн турш шарсан байна. Энэ боловсруулалтын дараа нэг улаан лооль дундаж хэмжээний 2 өндөг, эсвэл 28 грамм туна загасны махтай тэнцэх хэмжээний витаминтай болсон аж.

Улаан лоолинд байх ферментийг блоколсноор өсөлт, хөгжилт, ургацад нөлөөлөөгүй гэнэ. Өөр төрөл ургамал болох чис, төмс, чинжүү ч бол биохимийн ийм замтай учир эдгээр ногоонд уг аргыг хэрэглэх боломжтой.

 

Эх сурвалж: lenta.ru

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404