Ж.Мэндбаяр: Хөөмийн хамгийн төгс хоршил нь байгаль
2022/05/25
Энэ удаагийн “Урлаг”буландаа хөөмийч Ж.Мэндбаярыг урьж ярилцлаа.
-Та хөөмийн урлагийг олонд таниулж яваа уран бүтээлч. Анх энэ урлагтай хэрхэн холбогдож байв?
-Миний бага нас өвөө эмээтэйгээ өнгөрсөн юм. Тухайн үед хоёр буурлаа дагаад радио их сонсдог байлаа. Радиогоор хааяа хөөмий явна. Гэхдээ тоотой хэдхэн хөөмийчийн уран бүтээл эгшиглэдэг байв. Тэр үеэс энэ урлагт дурлах болсон. Дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох болоход хөөмийгөөс өөр бодол орж ирээгүй. Тиймээс шалгалт өгөөд 2004 онд СУИС-ийн хөөмийн анги анх нээгдэхэд элсэж байлаа. Ингээд Соёлын гавьяат зүтгэлтэн М.Одсүрэн багшийн шавь болж “Хөөмийч” мэргэжил эзэмшсэн.
-Таны хувьд хөөмийн аль төрлөөр дагнаж уран бүтээл хийж байна?
-Хөөмийн урлаг нь үндсэн хоёр төрөлтэй. Хархираа буюу бүдүүн, шахаа буюу нарийн хөөмий. Миний хувьд хөөмийн амин сүнс болсон исгэрээ хөөмийгөөр дагнаж уран бүтээл хийдэг. Академик буюу мэргэжлийн байдлаар уран бүтээлдээ хандахыг чухалчилдаг. Тиймээс ихэвчлэн алдартай хөгжмийн зохиолчдын том бүтээл дээр ажиллахыг хүсдэг.
-Орчин үед хөөмийг өөр хөгжимтэй хослуулах нь элбэг болж. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Бидний өвөг дээдэс анх хөгжимгүйгээр хөөмийлдөг байсан. Тухайлбал, ардын дууг хөөмийлөх. Хөөмий өөрөө хөгжим шүү дээ. Түүхийг нь сөхөж үзвэл товшуур хөгжимтэй хослуулах эсвэл магтаалын дундуур хөөмий орж ирэх байдлаар хөгжиж ирсэн байдаг. Харин орчин үед ардын болон үлээвэр хөгжимтэй хослуулах нь элбэг болжээ. Миний бодлоор хөөмийн хамгийн төгс хоршил нь байгаль юм. Ялангуяа, урсгал голын хархираа, хадны цуурайтай төгс хосолдог.
-Хөөмийн урлагийн хамгийн гол онцлогийг та юу гэж тодотгох вэ?
-Хөөмий бол хамгийн олон онцлогтой урлаг. Бид хөөмийгөөрөө сонсогчдод өөрийнхөө сэтгэл зүй, бодож хайрлаж явдаг бүхнээ ярилгүйгээр хөг аялгуу, эгшигээрээ ойлгуулж байгаа юм. Зөвхөн амьсгаагаараа хоолойгоо шахаад дуу авиа гаргана гэдэг өөрөө гайхамшиг. Дэлхийн хаана ч ийм үндэстэн байхгүй. Тэгэхээр хөөмийн урлаг бол Монголын урлагийн хамгийн том дархлаа, үндэсний өв соёл юм.
-Биет бус өвийг түгээн дэлгэрүүлж байгаагийн хувьд энэ урлагийн цаашдын хөгжлийг та хэрхэн харж байна?
-Намайг анх мэргэжлийн ангид орж байх үед хүмүүс хөөмийн тухай бараг мэдлэггүй байлаа. Хөөмий гэж юу билээ гэж надаас олон хүн асуудаг байсан. Тэр үетэй харьцуулахад одоо энэ урлагийн тухай хүмүүс мэдээлэл сайтай, дэмждэг болжээ. Монголын үндэсний урлагийг “Хөсөгтөн”, “The Hu” хамтлаг дэлхийд тамгалчихлаа шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
11 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
2023/09/06
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
2023/09/06
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
2023/09/06
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
2023/09/05
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
2023/09/05
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
2023/09/04
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
2023/09/04
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/04
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
2023/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
2023/09/04
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
2023/09/04
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/04
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
2023/09/01
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
2023/09/01
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
2023/09/01
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
2023/09/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
2023/09/01
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
2023/09/01
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
2023/09/01
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
2023/09/01
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
2023/08/31
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
2023/08/31
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
2023/08/31
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
2023/08/30
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
2023/08/30
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
2023/08/30
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
2023/08/30
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
2023/08/30
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
2023/08/30