УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА.
2022/03/03
Монгол улсын Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулагдаж хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсэж болзошгүй тул хяналт тавьж ажиллах талаарх удирдамж чиглэлийг хүргүүлсэн.
Уг удирдамж, чиглэлийн дагуу дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өвлийн морин уралдаан зохион байгуулахгүй байх тухай Дүүргийн Засаг дарга нараар захирамж гаргуулах, хаврын хурдан морины уралдааны бэлтгэл, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх талаар мэдээ мэдээлэл түгээх, хяналт тавих, зохион байгуулсан тохиолдолд шаардлагатай хуулийн арга хэмжээ авах зорилгоор Нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэлтэс албад бүрээс төлөөлөл оролцсон ажлын хэсэг томилогдон ажилласан. Уг үйл ажиллагаанд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг Дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 11 хороодын давхардсан тоогоор 57 төрийн албан хаагчид хамтран ажиллалаа.
Уг үйл ажиллагааны явцад өвлийн морин уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулагдаж, хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсэж болзошгүй байгаа талаарх чиглэлийг хүргүүлж, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх дүүргийн Засаг даргын захирамжийг 5 дүүрэг албажуулж, хороодын Засаг дарга нар болон уяачдад хүргэсэн. Мөн дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс , хорооны хамтарсан баг, хэсгийн байцаагч нар хамтран хяналт тавьж, хуваарийн дагуу хяналт тавьж ажилласан.
Өвлийн улиралд морин уралдаан зохион байгуулахад хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөхийг олон нийтэд таниулан ойлгуулах зорилгоор дүүргийн асуудал хариуцсан.Мэргэжилтнүүд 10 төрлийн цахим мэдээлэл боловсруулж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулан 75,000 орчим иргэнд хүргэж ажилласан байна.
Иргэдэд хүүхдийг аливаа осол гэмтэлд өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх мэдээд мэдээлэл хүргэж сэрэмжлүүлэг тараан ажилласан. Эргүүлийн явцад 250 авто машин бүхий иргэдэд сэрэмжлүүлэг тараах материал тарааж ажилласан.
Багахангай дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн хэлтэстэй хамтран малчид, уяачдын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ төрлийн мэдээлэл, зөвлөгөөг өгч ажилласан. Энэ арга хэмжээнд дүүрэгт байрладаг 9 жүчээний уяач 23 иргэн, морины ажил эрхэлдэг 19 иргэн, малчин 21 иргэн оролцсон.
Мөн Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хурдан морины 33 жүчээгээр хяналт хийж, 92 хүүхдийн бүртгэл хийж, 34 хүүхдийн мэдээллийг харьяа сургуулийн нийгмийн ажилтан, хороодын хамтарсан багт хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.
Уг үйл ажиллагааны үр дүнд Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар албан шаардлага, зөвлөмжийг аж ахуйн нэгжүүд болон иргэдэд өгч ажилласан хүргүүлж ажилласан.
Мөн дээрх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт өвлийн морин уралдаан, хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулагдаагүй болно.
Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
9 өдрийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
9 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
9 өдрийн өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
10 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
12 өдрийн өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
12 өдрийн өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
12 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
13 өдрийн өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
13 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
16 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
18 өдрийн өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
25 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
26 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
26 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
27 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
28 өдрийн өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
1 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
1 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
1 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
1 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
1 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
1 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
1 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
1 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
1 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
1 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
1 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
1 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
1 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
1 сарын өмнө