Дохионы хэл заах, дохионы хэлээр дуу дуулах аргачлалыг заалаа
2020/09/28

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн 7 хоногийг Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдрүүд болгон тэмдэглэдэг уламжлалтай. 2009 оноос хойш Монгол Улсад тэмдэглэж ирсэн энэхүү өдрүүдийг энэ онд  “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн дор цуврал арга хэмжээ хэрэгжүүлэн тэмдэглэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс хамтран мини өдөрлөгийг зохион байгуулж, сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын онцлогийг танилцуулах, дохионы хэл заах, дохионы хэлээр дуу дуулах аргачлалыг зааж, сургалаа.

Түүнчлэн Монголын дүлий иргэдийн соёл урлагийн холбооны дэргэдэх “Судалбар” хамтлагийн уран бүтээлч Соёлын тэргүүний ажилтан Л.Мөнхжаргал, Д.Дуламбат нар оролцож пантомимо үзүүлбэр болон дохиотой дуу үзүүлэв.

Арга хэмжээнд БШУЯ-ны хамт олон болон Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-ын Дархан-уул аймаг дахь салбар, Диф клуб, “Сонсголгүй иргэдийн мэдээлэл харилцааг зохицуулах үндэсний төв” ТББ, “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын төлөөлөл оролцсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404