Босоо Хөх Монгол хөдөлгөөн, Гол нууруудын хөдөлгөөн СЕХ-нд шаардлага хүргүүллээ
2020/05/27

Босоо Хөх Монгол хөдөлгөөн, Гол нууруудын хөдөлгөөний төлөөлөл өнөөдөр СЕХ-нд шаардлага хүргүүллээ

Энэ талаар "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан “Бүх ард түмний сонгох, сонгогдох эрхийн талаар асуух гэж байна. Авлига албан тушаалын хэрэг гэж яривал МАН, АН-д улсаа зарсан, ард түмнийхээ эрх ашгаас урвасан дүүрэн авлигачид, луйварчид дүүрэн байна. Тэр нөхдүүд нь хариуцлага хүлээхгүйгээр дахин УИХ-д ордог тэр систем нь байдаг юм бол яагаад Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй байгаа юм бэ. Дээд шүүхээс Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна, өмчийн асуудал байна гэсэн шүүхийн тогтоол нь гарчихсан байхад СЕХ бүртгэхээс татгалзлаа. СЕХ сонгуулийг зохион байгуулах олон нийтийн байгууллага атал эрх баригч намын байгууллага биш. Хуулиа зөрчиж байгааг нь асуумаар байна. Н.Энхбаяр гэдэг хүний цаана ард түмэн хохирч байна” гэсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404