Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрших “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө нь нийт 80 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй, 3 ээлжээр ажиллаж байна. Тус өртөө нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2016 оноос тогтмол эрхлэн явуулж ирсэн билээ. Компанийн хүний нөөцийг чадавхжуулах, ажилчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилтын хүрээнд жил бүр сургалтын төлөвлөгөөг батлуулж, сургалтуудыг зохион байгуулдаг. Хөл хориотой байгаа энэ үед дотоодын нөөц бололцоонд тулгуурлан байгууллагын мэргэжилтнүүд өртөөн дэх ажлын байран дээр сэдэвчилсэн сургалтуудыг зохион байгуулсан юм.
Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан байцаагч Б.Тулгуурбаяр Төмөртэй өртөөний тоо бүртгэгч К.Нямбаярт CKD-4B, DF7G серийн зүтгүүрүүдийн KWR6 электрон хурд хэмжигчийн бичлэгийг ADS3 программаар хэрхэн задлаж шалгах, тууз болон галт тэрэгний жолоодлогын зөрчлийг илрүүлэх аргачлалаар сургалт хийв.
Мөн Дохиолол холбоо хариуцсан байцаагч Д.Төмөр-Өлзий өртөөний Дохиолол болон холбооны механикт ДТХ-н байгууламж: Дохио, ЗТХ, Гарам гармын ажиллагаа, постны байгууламж, ХАХ 64D, сумын 4 утаст, зурмагт ажил хэрхэн хийх техникийн хичээл, бичиг баримтын, ажлын багаж, нөөц сэлбэг хэрэгслэлийн эмх цэгц, өдөр тутмын ажлын тэмдэглэл хөтлөлтийн талаар сургалт хийлээ.