Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол хүртээлээ
2024/07/09
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ.
Гавьяат хуульч цолоор:
- Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан,
- Улсын Дээд шүүхийн шүүгч асан Чулууны Тунгалаг,
- Улсын Дээд шүүхийн шүүгч асан Пүрэвийн Цэцгээ,
Гавьяат багш цолоор:
- Хөвсгөл аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн Шагдарын Баатарчулуун,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батжаргалын Мядагмаа,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Даваанямын Доржсүрэн,
- “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Бужгарын Мөнхжаргал,
- “Эрхэм сайн үйлс” ТББ-ын тэргүүн, ахмад багш Цэвэгсүрэнгийн Ичинхорлоо,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, чөлөөт уран бүтээлч, зураач Нүрзэдийн Орсоо
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Даваахүүгийн Цовоо,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга асан Сэвжидийн Энхтүвшин
Хүний гавьяат эмч цолоор:
- “Идэрмэг” эмнэлгийн захирал, их эмч Цэдэнсодномын Нямаа,
- “Далд засал” эмнэлгийн захирал, анагаах ухааны зөвлөх эмч Жамъянжавын Сэржмядаг,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ламжавын Бямбасүрэн,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- Пауэрлифтингийн тамирчин, дасгалжуулагч Дамдинсүрэнгийн Энхжаргал,
Гавьяат тамирчин цолоор:
- Олон улсын таеквондогийн Монголын холбооны шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Энхбатын Энхтөр,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- “Дабль икс” авто сургуулийн захирал Санжсүрэнгийн Отгонхишиг нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29