Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2024/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ.
- Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав,
- Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржийн Мөнхөө нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цолыг:
- Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван хөгжмийн мэргэжилтэн бэлтгэж, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагжийн Гун-Аажавт хүртээв.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Төр, захиргааны ахмад ажилтан Чойжинжавын Сумаахүү,
- Монголын Ахмадын холбооны тэргүүн Цэндийн Сүхбаатар,
- “Ариг” банкны гүйцэтгэх захирал Осордэлэгийн Хүрэлбаатар,
Гавьяат хууль цолоор:
- Монголын наториатчдын танхимын гишүүн, нотариатч Рэнцэнгийн Уранбилэг,
Гавьяат багш цолоор:
- Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Гүррагчаагийн Лхагва,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын зөвлөх мэргэжилтэн Ендонгийн Дондог,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- “Ойн баясах” ХХК-ийн ойн инженер Банзрагчийн Эрдэнэчимэг,
Хүний гавьяат эмч цолоор:
- “Грандмед” эмнэлгийн дотор, зүрх судасны зөвлөх эмч Гэндэнжавын Цогтхуяг,
Гавьяат барилгачин цолоор:
- Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Нямрагчаагийн Баярсайхан,
Гавьяат уурхайчин цолоор:
- “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн уулын ашиглалтын инженер Ренчингийн Нацагдаш,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
- Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Чойжхүүгийн Эрдэнэтуяа,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “М Си Эс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Линговын Гантөмөр,
Гавьяат жүжигчин цолоор:
- “Зола брос” циркийн үүсгэн байгуулагч, жүжигчин Батаагийн Золбаяр,
Гавьяат тамирчин цолоор:
- Жиу жицу, пауэрлифтингийн тамирчин, дэлхийн хошой аварга Батаагийн Батцэнгэл,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Улаанбаатар төмөр замын Төсөл хэрэгжүүлэх нэгжийн замын мастер Энхтайваны Нэргүй нарыг шагналаа.
Мөн эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
2024/11/29
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
2024/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
2024/11/29
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
2024/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
2024/11/26
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
2024/11/26
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
2024/11/26
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
2024/11/25
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
2024/11/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
2024/11/22
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
2024/11/20
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
2024/11/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
2024/11/11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
2024/11/10
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
2024/11/04
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
2024/11/03
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
2024/11/03
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
2024/11/02
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
2024/11/02
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
2024/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
2024/11/02
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
2024/11/02
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
2024/11/02
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
2024/11/02
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
2024/11/01
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
2024/10/30
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
2024/10/30
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
2024/10/29
