Монгол Улсад 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурал COP17 болно.
Одоогоор уг хуралд гаднын 180 гаруй орноос өндөр дээд хэмжээний зочид, холбогдох албаны 5,000-7,000 төлөөлөгч ирэх төлөвтэй байгаа аж.
Зочдыг хүлээн авах байр савны багтаамжийн талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол “НҮБ-ын олон улсын хурал хийхэд 1,000 хүний суудалтай хоёр танхим, 200-300 хүн хурал хийх хүчин чадалтай 10 танхим байх шаардлагатай.
Одоогийн байдлаар энэ хэмжээний байгууламж Монгол Улсад байхгүй. Иймд уг хурлыг угтаж олон улсын стандартад нийцсэн байгууламжийг Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах боломжтой” гэв.
СОР13 хурал 2017 онд БНХАУ, Ордос Канбаши хотод болоход 1,300 орчим, Энэтхэгт болсон СОР14-д 6,000 орчим, COP15 - 2022 онд Кот-д Ивуар улсын Абижан хотод болсон ба уг хуралд 7,000 орчим хүн оролцож байжээ.
Уг хурлыг зохион байгуулснаар байгаль орчны бохирдол, эсвэл уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй улс орнууд тодорхой хөрөнгө оруулалтыг үүрэг амлалтаараа хийдэг ба бид эдгээрээс хөрөнгө босгож, асуудлаа шийдэх боломж нээгддэг байна.