Малайз улсад болсон авто спортын хэт бартаат замын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Мэдээлэл, шуурай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын /101,105/ хэлтсийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү түрүүлжээ.
Арваннэгдүгээр сарын 28-наас энэ сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 25 дахь удаагийн тус тэмцээнд 40 баг оролцсон байна.
Г.Цэнгэлхүү нь 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд түрүүлсэн юм.
Мөн 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Мазаалай” Сhallenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцож байв.