"ӨРГӨӨ" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тоног төхөөрөмж гардууллаа
2022/11/02
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эх, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлийн хүрээнд "Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн.

Тоног төхөөрөмжид нярайн нэн шаардлагатай амьсгалын аппарат нэг ширхэг, дулаацуулах ширээ гурван ширхэг, кесар хагалгааны иж бүрдэл багтсан юм. Тус тоног төхөөрөмжийг "Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ц.Батболд тоног төхөөрөмж, инженер техникийн алба, Нярайн тасагт тус тус хүлээлгэн өгчээ. 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404