![](https://ubmedee.mn/uploads/article/63251851584018.86036085.jpg)
Өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 15-нд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Нүдний шилний нийгэмлэг” жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус байгууллагын сайн дурын ажилтнууд 2022 оны 9 дүгээр сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм. Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношлогоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм. Монгол Улсад сайн дурынманай улсад ирж ажиллана.
Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медальон” гардууллаа. Энэхүү уулзалтанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон ЭМЯ-ны удирдлагууд, Монгол цэргийн нэгдсэн холбооны төлөөлөл, Зэвсэгт хүчний ахмад дайчид, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Нүдний шилний нийгэмлэг”-ийн төлөөлөл албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
![](https://ubmedee.mn/uploads/banner/6007fa26802382.53801104.gif)
![](https://ubmedee.mn/uploads/banner/5b1e117f0882d5.45719060.png)