Богдхан уулын Дугуй цагаан орчмын тохижилтыг ажил эхэлжээ.
2022/06/27

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу алхалтын замын суурь хайрган хучилт хийгдсэн, Даваа гарагаас замын хоёр талаар модоор хүрээ хийж, дунд хэсгээр чулуун шигтгээт зам хийх бригад нь ажиллах юм байна" хэмээн бичсэн байна.

Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг өнгөрсөн сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулгасан бөгөөд Дугуй цагаанд задгай театр болон тоглоомын талбай бүхий тохижилт хийж, наймдугаар сард дуусгахаар төлөвлөөд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404