ЮНЕСКО Хөвсгөл нуурыг бүртгэснээр энэ нуур олон улсад данстай боллоо
2022/06/16

Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд бүртгэлээ. Өөрөөр хэлбэл Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авлаа хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.

Ингэснээр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай болжээ. Мөн 1,7 сая га газрыг хамруулан бүртгэжээ.

Парис хотод зохион байгуулж буй Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34-р хурлаар Хөвсгөл нуурыг бүртгэсэн байна. Нуурыг бүртгүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404