Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр мэдээлэл хийлээ.
Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү ""Нэгдүгээрт хүүхэд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хоёр бүлгээр нийт 24 ажлыг төлөвлөсөн.
- Тухайн хорооны хамтарсан баг зөвлөн туслах ажлыг хийнэ.
- Тухайн хорооны өрхийн эмнэлэгт хүүхдийг хамгаалах чиглэлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ юуг анхаарах талаар зөвлөн тусална.
- Боловсролын орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд сургууль дээр байгаа хүүхэд хамгааллын баг хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ямар чиг үүрэгтэй ажиллах талаар зөвлөн тусална.
ОБЕГ-тай хамтран зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг, НЭМҮГ-тай хамтран осол гэмтлээс хүүхдийг хамгаалах чиглэлээр ажлыг зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдээс таван хүүхдийг сонгоод очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бөгөөд 860 гаруй өрхийн 2,800 орчим хүүхдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Хүүхэд хамгааллын зардлын норматив зардлыг 2022 онд сайд нарын хамтарсан тушаалаар гурван түвшинд баталсан байдаг. “Нэгдүгээрт хүүхэд” ажлын хүрээнд 70.4 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн. Монголын өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд мөн хамтарч ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүүхэд хамгааллын хамтарсан баг сум хороонд ажиллана гэж заасан, сургуулийн хүүхэд хамгааллын баг нь сургуулийн захирлаар ахлуулсан чиг үүрэгтэй баг бий.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сургуулийн хүүхэд хамгааллын багт хуулиар хүлээсэн чиг үүргийг нь танилцуулахаас гадна, энэ хүрээнд ямар чиглэлээр нөлөөллийн ажил хийх талаар зөвлөн туслан ажиллаж байна. Тухайлбал, 15 настай хүүхэд ээж болсон кэйсийг та бүхэн мэдэх байх. Энэ тохиолдолд сургуулийн хүүхэд хамгааллын баг урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд болон хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй" гэв.
Осол гэмтлийн шинэ тохиолдолд 0-4 насныхны эзлэх хувь өндөр байна. Шинэ тохиолдлын дөрөвдүгээр шалтгаанд хүчирхийлэл 9.7 хувийг эзэлж байна. Нас баралтын шалтгаанаар авч үзвэл дөрөвдүгээрт буюу 6.9 хувиар хүчирхийлэл эзэлж байгаа тул сайн хөршийн харилцаа чухал гэдгийг НЭМҮТ-ийн өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны дарга Гэрэлмаа онцоллоо.
Мөн тэрбээр "Эцэг, эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг ажлын байраар дамжуулан хүргэх ёстой. Хоёрдугаарт хүүхдийн хамгийн аюулгүй орчин гэр байх ёстой. Осол гэмтлийн шинэ өвчлөлийн тэргүүлэх шалтгаан буюу 50 орчим хувь нь гэр дотроо унаж гэмтсэн гэх тоон үзүүлэлт ГССҮТ-өөс гарсан. Дараагаар нь зам тээврийн осол орсон. Ингэхдээ өндрөөс буюу, явганаас унах байдлаар гэмтсэн байгаа. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Төлөвлөгөөний дагуу хамтарсан багаараа ажиллаад явна” гэв.
Мөн тэрбээр "Эцэг, эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг ажлын байраар дамжуулан хүргэх ёстой. Хоёрдугаарт хүүхдийн хамгийн аюулгүй орчин гэр байх ёстой. Осол гэмтлийн шинэ өвчлөлийн тэргүүлэх шалтгаан буюу 50 орчим хувь нь гэр дотроо унаж гэмтсэн гэх тоон үзүүлэлт ГССҮТ-өөс гарсан. Дараагаар нь зам тээврийн осол орсон. Ингэхдээ өндрөөс буюу, явганаас унах байдлаар гэмтсэн байгаа. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Төлөвлөгөөний дагуу хамтарсан багаараа ажиллаад явна” гэв.
Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар