6 САРЫН 1 ӨДРӨӨР ХҮҮХДЭЭ ХЭРХЭН БАЯРЛУУЛАХ ГЭЖ БАЙНА.
2022/05/24
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор жил бүрий 5 дугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг “Нийслэлийн хүүхдээ сонсох өдөр” болгосон. Энэхүү өдрийг угтан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхдийн санал бодлыг сонсож, зохион байгуулах үйл ажиллагаанд санал хүсэлтийг нь тусгах зорилгоор 2022 оны 05 сарын 01-16 хооронд 06 сарын 01 цахим санал асуулгыг авч ажиллалаа.
 
Цахим санал асуулгад 21,257 хүүхэд хамрагдсан. Санал асуулгад оролцсон хүүхэд багачууддаа баярлалаа.
Санал асуулгад оролцсон хүүхэд багачуудынхаа санал хүсэлтэд үндэслэн дараах зөвлөмжийг хүргэж байна.
 
- Хүүхдээ баярлуулж бэлэг бэлдэхдээ чихэр жимс гэхгүй тэдэнд хэрэгтэй зүйлсийг тэднээс санал асууж бэлэглэх
- Хүүхдүүд өөрсдөд нь бэлэглэсэн мөнгөө өөрсдөө зарцуулах сонирхолтой байгаа тул хэрэгцээтэй зүйлдээ зарцуулахад нь боломж олгоорой.
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Гэр бүлийн баяр байдлаар салхинд гарах, аялах, зугаалах, гэр бүлийн тэмцээн уралдаан зохион байгуулах байдлаар тэмдэглэхийг хүссэн.
- Хүүхдүүдэд насны онцлогт нь тохирсон байдлаар тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом, аялал зугаалга, үзвэр үйлчилгээ, тоглолт үзүүлэх, найз нөхөдтэйгөө хамт байх боломжийг бүрдүүлж баярлуулаарай.
 
 
Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404