БУДАА, ЭЛСЭН ЧИХЭР, УРГАМЛЫН ТОСЫГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ.
2022/05/18

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар импортын элсэн чихэр, ёотон, ургамлын тос, бүх төрлийн цагаан будааны жагсаалтыг баталж, Гаалийн татвараас чөлөөлөх, импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулахыг үүрэг болгов. ҮСХ-ны энэ сарын 12-ны мэдээгээр дээрх импортын хүнсний үнэ 30 гаруй хувиар өссөн байгаа юм. УИХ-аас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлснөөр өссөн үнэ 4-7 хувиар буурах боломжтойг тооцсон. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404