АН-аас Ерөнхий сайдад цаг үеийн асуудлаар албан бичиг хүргүүллээ
2022/04/18
Монгол Улсын Ерөнхий сайдад цаг үеийн асуудлаар АН-аас албан бичиг хүргүүллээ. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр /2022.04.18 / цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон анхаарвал зохих зарим асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ.
 
Уг албан бичигт ОХУ-ын төрийн ДУМ-ын гишүүн Константин Косачев болон хариуцлагатай зарим албан тушаалнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "АНУ нь Украинд байсан биологийн нууц лабораторио Монголд байгуулж байгаа" талаар мэдээлж буйн үр дагавар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд хүргэж болзошгүй учраас Монгол Улсын Засгийн газраас хоёр орны цаашдын итгэлцлийг хангах үүднээс хөндлөнгийн хараат бус, олон улсын шинжээчид хандан дүгнэлт гаргуулж олон нийтэд найрсаг харилцаатай хөрш ОХУ, болон НҮБ-ын бусад гишүүн орнуудад яаралтай мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404