Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд /2022.04.10/ Баянхонгор аймагтажиллаж байна.
Тэрээр Эрүүл мэндийг дэмжих төвийн засварын явц, Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, Төрөх тасгийн үйлажиллагаа, вакцинжуулалтын үйл явц, эрчимжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа. Мөнэрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, салбарынхны нийгмийн байдал, бүх нийтийнурьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилт зэрэг асуудлаар эрүүл мэндийнсалбарынхантай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов.
2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой холбогдуулан иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ойроос хүргэх үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянхонгор аймгийнНэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг энэ үеэр хүлээлгэн өглөө. Мөн Эрүүл мэндийняамны дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт байгуулж буй “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн засварыг чанартайшуурхайлахыг холбогдох газрынханд үүрэг болгов.
Эрүүл мэндийг дэмжих төв ашиглалтад орсноор Дурангийн аппарат, Шүдний эмчилгээний иж бүрэн тоногтөхөөрөмж, Зүрхний оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, Дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүдЧих хамар хоолойн үзлэгийн багаж, тоног төхөөрөмж, үзлэгийн дуран зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ижбүрэн хангагдсан, нарийн мэргэжлийн цогц тусламж үйлчилгээг нэг доор иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн нэгцэгийн үйлчилгээ бий болох юм байна