Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах “Алтан чагнуур” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Тэгвэл УХТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны докторант, ахлах зэргийн эмч Ж.Уламсайхан 2022 оны “Алтан чагнуур”-ын эзэн боллоо.
"Алтан чагнуур 2022"-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд Шилдэг эмчийг тодруулж нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж 16 эмч Алтан чагнуурын эзнээр тодорсон юм.