Цэргийн бүртгэлийг МАРГААШААС эхлэн ЦАХИМААР хийнэ
2022/01/04

НЗДТГ-ын Цэргийн штабаас нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлэх талаар мэдээлж байна.

Өмнө нь сумын тамгын газар, хороон дээрээ биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Ингэхдээ иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгох боломжтой юм.

  1. гар утасны аппликэйшн
  2. вэб портал
  3. 21 аймаг, нийслэлийн төвийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой.

Хэрэв интернетгүй орчинд байгаа бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явуулах ч тухайн үед хугацааг сунгаж иргэдэд боломжийг бүрдүүлнэ.

"Цэргийн бүртгэлийг зөвхөн Монгол Улс ч хийдэггүй. Манай өмнөд, хойд хөрш орнууд ч иргэдээ цэрэгт хамруулдаг. Хэрэв бүртгүүлээгүй бол бидний зүгээс юу юугүй хариуцлага тооцохгүй ч төрийн үйлчилгээг дөхөм болгож өгөөд байхад иргэн өөрөө зайлсхийх бол хариуцлага тооцох болно. Хороо бүртгэлтэй газар нь цэргийн зарлан дуудах хуудас заавал очдог. Гэвч иргэн өөрөө зарлан дуудах хуудас ирэхгүй байна гэдэг шаардлагаа тавьж, өөрөө хүсэлтээ гарган авах боломжтой" хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404