“Би хариуцлагатай аав ээж” аяны шилдэгүүдийг шагнав
2021/12/14

“Би хариуцлагатай аав ээж” аяны хүрээнд телевизүүдийн дунд “Би хариуцлагатай аав” “Би хариуцлагатай ээж”, “Гэр дүүрэн хайр”, “Хайраа бусдад харамгүй түгээе”, “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” 5 сэдвийн хүрээнд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн видео контентын уралдаан зарлаж нэгдүгээр байранд: Улс төрч агентлаг, Хоёрдугаар байранд Мөрөөдлийн телевиз шалгарсан бол оюутнуудын дунд зохион байгуулсан уралдаанд нэгдүгээр байранд: СУИС-н оюутан Б.Цэвээндорж, Хоёрдугаар байранд: ОУУБИС-н оюутан Э.Буянбилэг, Гуравдугаар байранд: СУИС-н оюутан Б.Онцгойбаяр нар шалгарсан. Шагналыг 2021 оны 12 сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны 101 тоотод гардуулсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404