МОНГОЛ ХҮҮХДИЙН БҮТЭЭЛ КАНАГАВАГИЙН ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН 2021 ОНЫ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ШАГНАЛТ БАЙРАНД БАГТЛАА
2021/03/19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээ ТББ хамтран НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын санхжүүлжилтээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” үйл ажиллагааны хүрээнд төслийн 3 аймаг болох Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт уур амьсгалын өөрчлөлт түүний хүүхдэд нөлөөлөх нөлөөний талаар ойлголт мэдээлэл түгээх зорилгоор гар зургийн уралдаан зарлаж шалгарсан бүтээлүүдийг Японы Канагавагийн Дэлхийн Хүүхдийн Урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд илгээсэн билээ.

Нийт 9 бүтээл илгээснээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн 10А ангийн сурагч Бямбасэнгийн Лочингийн зураг шагналт байранд шалгарсан байна.

1981 оноос хойш 2 жил тутам зохиогдож ирсэн уг үзэсгэлэнгийн энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 56 орны нийт 8062 бүтээл ирснээс “Канагавагийн шагнал” нэртэй шагналт байранд ийнхүү Монгол хүүхдийн бүтээл багтсан бөгөөд шалгарсан бүтээлүүдэд сертифкат олгож үзэсгэлэнд байршуулдаг байна.   

Японы нийслэл Токио хотоос холгүй оршдог Канагава мужид болдог энэ үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлдэг бөгөөд энэ үйл ажилллагааны зорилго нь маргаашийн удирдагч манлайлагчид болсон хүүхдүүдийн бүтээлч байдал хүсэл мөрөөдлийг уран зургаар дамжуулан харуулахад оршдог. Мөн энэхүү үзэсгэлэн нь энэ ертөнц дээрх янз бүрийн амьдралын хэв маяг, соёлын ялгаатай байдлыг ойлгуулахад чухал ач холбогдолтой байдаг аж.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404