“ХҮҮХЭД_ЗАЛУУЧУУД_ГЭР_БҮЛИЙН_ЭРХ_ҮҮРЭГ_ОРОЛЦОО" амьдрах ухааны сургалтын 11 модуль гарын авлагыг Монголын нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулж салбарын хэмжээнд ашиглахад бэлэн боллоо.
Сургагч багшид зориулсан сургалтыг энэхүү багц нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас анх 2006 онд боловсруулан гаргасан уг сургалтын багц гарын авлага олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаагийн дотор Монгод Улсад ОХУБ-АЙПЕК хөтөлбөрийн хүрээнд 2007 оноос хэрэглэж эхэлсэн юм.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэхүү сургалтын багц гарын авлагыг төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд хамгийн тохиромжтой, ач холбогдолтой хэмээн үзэж, Монголын нөхцөлд нийцүүлэн боловсруулахаар шийдвэрлэсэн билээ.
ОУХБ-аас Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд уг багц гарын авлагыг ийнхүү шинэчлэн боловсруулж, агуулгыг үндэсний сургагч багш нараар хэлэлцүүлэн баталгаажууллаа.
“Амьдрах ухаан сургалт: Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх, үүрэг оролцоо” гарын авлагыг дараах линкээр орж уншаарай. Монгол, Англи хэл дээр танд хүргэж байна.
Монгол:
English: