“Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа, үйлчилгээний зарим асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурал
2021/10/25
Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ”Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр “Залуучууд судлал”-ыг хөгжүүлнэ” гэсэн зорилтыг хангах чиглэлд Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургууль, Социологи,Нийгмийн ажлын тэнхим хамтран зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хуралд их, дээд сургуулийн судлаач оюутнууд, залуу судлаачид, судлаач нийгмийн ажилтнууд, залуу эрдэмтэн багш нар Та бүхнийг оролцохыг урьж байна.
 
Залуучууд судлалын хүрээнд “Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа, үйлчилгээний зарим асуудал” үндсэн сэдвийг хөндөж
⭐Залуучуудын хөгжлийн төвийн талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжилт, тулгамдаж буй асуудал
⭐Залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээний нэр төрөл, стандарт, чанар, хүртээмжийг сайжруулах,
⭐Залуучуудын хөгжлийн төвийн санхүүжилт
⭐Залуучуудын хөгжлийн төвийн хүний нөөцийн бодлого: орон тоо, мэргэжилтний тогтвор суурьшил, ур чадвар, хөгжил
⭐Залуучуудын хөгжлийн төвийн олон улсын сайн туршлага, загвар хэрэгжүүлэх боломж нөхцөл
зэрэг олон талаас нь хүртээмжит байдлаар судалж шинэлэг санаа, оновчтой шийдэл боловсруулахад чиглэгдэнэ. Эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн судалгаа, шинжилгээний бүтээлийг нэгтгэн эмхэтгэл, ном болгон хэвлүүлж, гарын авлага болгон ашиглана.
 
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХУГАЦАА:
1. Хурлын илтгэлийг 2021-оны 11-р сарын 15-ны өдөр хүртэл дараах цахим хаягаар хүлээн авна.
otgonbayar_ya@num.edu.mn холбогдох утас:99193141
2. Хурлыг зохион байгуулах комисс, шүүгчдийн бүрэлдэхүүн ирсэн илтгэлүүдээс шалгаруулж 2-р шатанд оролцох илтгэлийг утсаар болон цахим хаягаар 2021-оны 11-р сарын 20-ний дотор мэдэгдэнэ.
3. 2-р шатанд шалгарсан илтгэлийн хэлэлцүүлэг 2021-оны 11-р сарын 28-ний өдөр танхимаар зохион байгуулагдана.
 
ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Товч хураангуй \500 үгэнд багтах\
2. Үндэслэл
3. Судалгааны дизайн, арга зүй
4. Судалгааны үр дүн, боловсруулалт
5. Дүгнэлт, шийдэл
6. Ашигласан эх сурвалж
/Илтгэлийг Times new roman фонтоор, 12 pt үсгийн хэмжээтэй А4 форматтай бичигдэнэ. 2-р шатанд шалгарсан илтгэл PPT хэлбэрээр танилцуулагдана./
 
ШАГНАЛ:
Илтгэлийг хэлэлцүүлэн 1,2,3 дугаар байр, тусгай байр шалгаруулан, мөнгөн шагнал олгоно.





Эх сурвалж: https://www.facebook.com/ubfcy.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404