З.Мэндсайхан: Будаа, элсэн чихэр, ургамлын тосны 20-42 хоногийн нөөц бий
2021/10/20

Зам, тээвэр болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудал, боомтуудад авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. 

- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд импортоор авдаг голлох нөөцийн бүтээгдэхүүний талаар танилцууллаа. Цар тахлын улмаас хил гаалийн саатал үүссэн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөхгүйгээр нөөцийг бүрдүүлэхийг Засгийн газраас үүрэгдлээ. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг богино хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүнийг саадгүйгээр хурдан шуурхай татан авах ажлыг хариуцна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн гол нэрийн барааны нөөц дөрөв дахин өссөн. Үүний үр дүнд үнийг тогтвортой барих боломж бүрдсэн хэдий ч аж ахуйн нэгжүүдийн татахад бэлэн болсон бүтээгдэхүүн гацсан нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд орсон зүйл байхгүй.

Харин Эрээний хил гаальтай холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүсэх эрсдэл харагдаж байна. Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц зохицтой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404