Зуунмод хотын Соёлын төвийг дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит болгожээ
2021/10/08

Төв аймгийн Зуунмод хотын ИТХ-ын шийдвэрээр Зуунмод хотын Соёлын төвийг Гавьяат жүжигчин, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит болгожээ. Энэ шийдвэрийг Зуунмод хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл хос гавьяатад танилцуулж, баяр хүргэв.

Төв аймгийн хоёр гавьяат энэ театраас ажил, амьдралын гараагаа эхлүүлэн, өнөөг хүртэл 50 гаруй жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж, ард олондоо урлагийн соёлын үйчилгээ үзүүлсээр байгаа билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404