Лүнгийн замын 50 хувь нурж, замын хөдөлгөөнийг зогсоожээ
2021/08/22

Төв аймгийн Лүн суманд усархаг бороо орсны улмаас Баяннуур сум руу чиглэсэн хатуу хучилттай замын 50 хувь нь нурж, борооны ус гартал замын хөдөлгөөн зогссон байна.  

Энэ талаар өнөөдөр /2021.08.21/ аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Улаанбаатар-Лүн чиглэлийн авто зам нь борооны ус, үерт тэсвэртэй биш бөгөөд 2019 онд тус замыг үерт автуулж, хөдөлгөөнийг түр зогсоосон байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймгийн орчимд бороо орно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404