Зүүн дөрвөн замын уулзварыг шинэчилж байна
2021/08/14

Зүүн дөрвөн замын уулзварыг шинэчилж байна. Энэ хүрээнд авто замын зорчих хэсгийн 845 у/м хашлага солих, замын тусгаарлах L хэлбэрийн 67 у/м хашлага суулгах, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн төвшинг 26 цэгт хучилтын төвшинд тааруулах, уулзварын зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг 4680 м2 талбайд хийжээ.

Мөн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучиж, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийн, замын хөдөлгөөнийг төлөвлөгөөт хугацаанд нээхээр ажиллаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404