Мазаалай баавгай
2021/05/30

Мазаалай (Ursus arctos gobiensisМонголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл. Монголын улаан номд орсон. Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ.Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ.

Нутагшилт ба тоо толгой

Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна.

Хоол, тэжээл

Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Мөн говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтаны сэг зэргийг түүж иддэг. Хармагийн жимс нь намар исэн архи шиг болдог ба түүнийг идсэн мазаалай ууртай догшин болдог. Мазаалай баавгайн хүнс тэжээл ховордож одоо хэдхэн ширхэг мазаалй баавгай дэлхий дээр үлдсэн байна.

Ховордож буй зарим шалтгаан

Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой.Мазаалай орооныхоо үед эрүүд нь зодолддог ба дийлсэн мазаалай заавал өрсөлдөгчөө алдаг ба ухаалаг амьтан.

 

Монгол Улсын Улаан ном, 1997 он

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 12 сэтгэгдэл
Амин-Эрдэнэ103.10.21.247
Сайхан байлаа
2022/10/29
Амин-Эрдэнэ103.10.21.247
Сайхан байлаа
2022/10/29
:)))64.119.26.175
Сайхан биш байлаа
2023/04/19
:)))64.119.26.175
Сайхан биш байлаа
2023/04/19
Зочин66.181.189.227
Зүс
2023/09/18
Suwdaa203.91.115.39
ter mazaalai ni hezeenees bii bolson ym bol
2023/10/16
Зочин103.57.94.253
Cool what the fok
9 сарын өмнө
sdf202.72.245.163
ssd
2 сарын өмнө
Хишигжаргал122.201.31.225
Үнэхээр мазаалай тухай мэдлээ
1 сарын өмнө
Батзаяа202.5.198.154
Өөр мэдээ явуулж болох уу
1 сарын өмнө
Mr Fun Computer :D66.181.184.48
Check out my tiktok! "Mr Fun Computer :D" And I feel bad for the Mazaalai bear
1 сарын өмнө
Mr Fun Computer :D66.181.184.48
Hool tejeel deer Mazaalai gej bichsen baina Haha
1 сарын өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404