Иргэдийг салхинд гарах, хөдөлгөөн хийхийг хориглохгүй
2021/04/09

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр, Үйлчилгээ, үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, эм, эмнэлгийн зэрэг 15 байгууллага үйл ажиллагаа явуулна. Иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй. Аль болох гэрийнхээ ойр орчим салхинд гарах, хөдөлгөөн хийхийг хориглохгүй. Дүүрэг, хороодынхоо хүнсний дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авна. Бүх хүнийг хорино, хязгаарлана, манана, сахина гэх боломж байхгүй. Тийм хатуу хориулах шаардлага байхгүй. Тиймээс иргэд өөрсдийнхөө оролцоог хангаж ажиллах шаардлагатай.

-Дээр дурдсан 15 байгууллагын ажилтнууд хувийн машинаараа ажилдаа очиж, замын хөдөлгөөнд оролцож болох уу?
-15 байгууллагын ажилтан, албан хаагч нар ээлж, зохион байгуулалтынхаа дагуу өмнөх жишгийн дагуу хөдөлгөөнд оролцоно. Зохион байгуулалтыг холбогдох байгууллагууд хийж байгаа. Урьдчилж мэдээллээр хангана. QR код олгож хөдөлгөөнд оролцуулдаг байхад нэг хэсэг бөөн асуудал гарсан. Сүүлд хөл хорио тогтооход ажлын газрын үнэмлэх, машины дугаараа өгч хөдөлгөөнд оролцуулж байсан. Аль аль хяналтыг тавьж, алдаа дутагдал гаргахгүйн тулд зохион байгуулалт хийж ажиллана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404