ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛ: Хувь хүний үнэт зүйл гэж юу вэ?
2021/03/20

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.  

Та бүхэнд ЕБС-ийн 9-р ангийн Эрүүл мэнд хичээлийн "Хувь хүний эрүүл мэнд" сэдвийн интерактив жишиг хичээлийг санал болгож байна. 

Хүн бүрийн эрхэмлэдэг зүйлс өөр өөр байдаг. Нэг үгээр энэ нь хүн бүрт харилцан адилгүй эсвэл нийтлэг байж болох ба жишээ нь гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, амжилт, байгаль дэлхий, шударга зан, эд хөрөнгө, нэр хүнд, үнэнч байдал, эрх тэгш харилцаа, найз нөхөд, хайр, хүндлэл зэрэг юу ч байж болно. 

Хүн аливаа шийдвэрийг гаргахдаа өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээ урьдчилан бодох нь чухал гэдгийг энэхүү интерактив хичээлээр дамжуулан хүүхдэдээ ойлгуулаарай. 

 






ЕБС-ийн 9-р ангийн Эрүүл мэнд хичээлийн "Хувь хүний эрүүл мэнд" сэдвийн интерактив хичээлийг та ЭНД дарж  хүүхэдтэйгээ хамт хийн, түүний хувьд үнэт зүйл нь юу байж болох талаар нээлттэй ярилцаарай. Сануулахад, энэхүү хичээлийг заавал 9-р сурагчид гэлтгүй өсвөр насны хүүхэд бүхэн хийх боломжтойгоос гадна сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд дохионы хэлээр хүлээн авах боломжтой юм. 

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Энэхүү хамтарсан хөтөлбөр нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн болно.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404