Тусгай хамгаалалттай газар гэж юу вэ
2021/02/10

Монгол Улсын Улсын тусгай хамгаалалттай газар, биологийн төрөл зүйлүүд болон газар нутгийн онцлог зэргийг сурталчлан таниулах цуврал мэдээллийг хүргэж байна.

Тусгай хамгаалалттай газар гэж юу вэ?

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсаж өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалах зорилгоор тодорхой нутаг дэвсгэрийг улсаас тусгай хамгаалалтад авахыг хэлнэ.

1994 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийг УИХ-аас батлан дөрвөн ангилалтай болгожээ.

  • Дархан цаазат газар
  • Байгалийн цогцолборт газар
  • Байгалийн нөөц газар
  • Дурсгалт газар.

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2020 оны байдлаар 120 байршлын 32,8 сая га газар нутаг, нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг эзэлж байна.


Эх  сурвалж: БОАЖЯ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404