Өнөөдөр Засгийн газрыг бүрдүүлнэ
2021/01/29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүсэлтийн дагуу байр суурийг нь сонслоо. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

 -УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой"-н асуудлаар тэмцэл өрнүүлээд байгаа. Би гишүүн С.Ганбаатартай гурван удаа уулзсан. Өнөөдөр УИХ Засгийн газартай хамтарч нэн яаралтай ажлын хэсэг гаргаж, асуудалд цэг тавих шаардлагатай байна. Мөн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх асуудлын эхэнд хэлэлцүүлж өгөх горимын санал гаргав гэлээ. 

 Санал хураалтаар уг горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

 УИХ-ын дарга Г.Занданшатар: 

- Өнөөдөр асуудлаа шуурхай хэлэлцэж, Засгийн газраа бүрдүүлнэ гэдгийг онцоллоо. Ингээд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404