Энэ сарын 15-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ
2021/01/12

УИХ-ын гишүүн С.Одонтуяа БНСУ-д гацсан иргэддээ яаралтай туслахыг шаардаж, Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт шаардлага хүргүүлжээ.

Тус мэдэгдлийн хариуд Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 15-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллаж байна гэж мэдэгджээ.

Мөн Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яаманд тухайн улсад байгаа иргэддээ тусалж, шаардлагатай хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар чиглэл өгсөн гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404