Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Тодруулбал, уг хуулийн төслийг чуулганаар өчигдөр хэлэлцэж эхэлсэн бөгөөд байнгын хороо болон ажлын багаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй 137 санал гаргасан юм. Үүнээс өчигдөр 67 зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан бөгөөд өнөөдөр үлдсэн саналуудыг хэлэлцэхээр товлоод байна.
Мөн чуулганаар доорх хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон. Үүнд:
-“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар