Аравдугаар сард сакура цэцэглэжээ
2018/10/22

Японд энэ онд намар сакурагийн мод цэцэглэсэн хачирхалтай үзэгдэл тохиожээ. Сакура цэцэг уг нь дөрөвдүгээр сараас өмнө цэцэглэдэг. Гэтэл биологийн хэмнэлээ зөрчиж, энэ удаад 10 дугаар сард цэцэглэжээ. 

Сакура бараг Японы ихэнх бүсэд цэцэглээд байгаа аж. Мэргэжилтнүүд энэ үзэгдлийг дулаан тайфун салхитай холбон тайлбарлаж байна. Японд есдүгээр сард хоёр ч удаа халуун уур амьсгал орж ирсэн юм. Үүний улмаас модод үүнийг цэцэглэх дохио гэж хүлээн авсан бололтой.  Намрын улиралд мод, цэцэгс андуурдаг нь зөвхөн Японд тохиолдсон үзэгдэл биш. Орос л гэхэд багваахай зэрэг цэцэг дахин цэцэглэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404