Дуучин Нара хөвсгөр болжээ
2018/10/19

Урлаг, соёлынхон дундаас тийм ч олон дуу гаргаагүй өөрийн PR, хувийн менежментээр хүн бүхний танил болж чадсан Нара гэх энэ бүсгүй бас ч гэж дайчин шинж чанартай. Унаж боссон ч бууж өгөлгүй тэмцдэг нь чанар нь олонд үнэлэгдээд буй. Тухайлбал өнгөрсөн сонгуулиар элдвээр хэлүүлж, гоочлуулсан ч үзэл бодолдоо үнэнч байн өрсөлдөгчийнхөө нэлээд саналыг хуваалцаж чадсан адтай бүсгүй. Өдгөө ХАА-н салбарт болон бусад чадах тэр бүхий л салбартаа өөрийн гарааны бизнес эрхэлж чамгүй амжилттай яваа гэгддэг. Тэрээр халуунд халж, хөдөө хээр гандаж тэр бүрээс халшралгүй эхэлсэн ажилдаа сэтгэл өег байгаа зураг нь сошиалаар хэсэг тархаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Ийн урлагийн салбараас холдож өөр чиглэлд өөрийн карьераа үүсгэж буй Нара саяхан манай папарацци дуранд өртлөө. Байнга жингийн хэлбэлзэлтэй байх бүсгүй маань энэ удаад нэлээд жин нэмжээ. Магадгүй эрхэлсэн ажилдаа анхаарч жин барих, гоо сайхандаа анхаарах цаг нь олдохгүй явааг үгүйсгэх аргагүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404