Оршуулагдсан эр гэнэт иржээ
2018/10/19
Канадын нэгэн хөгшин эр гэнэт сураггүй болсон бөгөөд ар гэрийнхэн нь удтал хайсны эцэст арга буюу оршуулгын ёслол үйлджээ. Гэтэл гэнэт нэг өдөр оршуулагдсан хөгшин гэртээ ороод ирсэн гэнэ.  Болсон үйл явдлын учрыг олсон гэр бүлийн гишүүд шал өөр хүний араас нулимсаа дуслуулж суусан гэдгээ ойлгосон аж. Тэд шарил хадгалах газар хүргэгдсэн цогцсыг танихдаа эндүүрсэн байж магадгүй хэмээн цагдаа нар таамаглажээ.  Учир юунд вэ гэвэл яг тэр өдрүүдэд Торонто хотын өөр нэг өндөр настан буюу нэрт төгөлдөр хуурч Скотт Кашни алга болоод, дараа нь нас барсан байсныг нь олсон аж. Талийгаач алга болсон нөгөө эртэй үнэхээр төстэй байсан бөгөөд шинж тэмдгүүд нь ч ижил байсан аж. Харин алга болоод эсэн мэнд эргэж ирсэн өвгөн хаагуур тэнэж байсан нь тодорхойгүй үлдэв. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404