Санаанд оромгүй хэрэг буюу хүний мах идсэн охины мэдүүлэг
2018/10/11

 

Оросын Ленинград мужийн Новинка тосгонд энэ сарын 3-нд аймшигт хэрэг гарч, олон нийтийг цочирдуулсан. 21 настай нэгэн залууг гэрт нь хөнөөгөөд, мөчилж, толгойг нь таслан шарах шүүгээнд хийсний зэрэгцээ, гэдэс дотрыг нь уудлан шарж идсэн хэрэг гарсан юм.

Хэргийг 22 настай Аркадий Зверев үйлдсэний зэрэгцээ түүний дэргэд 12 настай охин байсныг тогтоожээ. Зверевийг тэр даруй баривчлан хорьсон бол охиныг засан хүмүүжүүлэх төвд шилжүүлжээ.

Хэргийн гэрч 12 настай охин 10 настайдаа хүчиндүүлж, өөрийг нь хүчиндсэн этгээдийг хожим нь хөнөөсөн гэж цагдаа нарт мэдүүлсэн байна. Үүнээс гадна алуурчин Зверевтэй амрагийн харьцаатайгаа ч хэлжээ. Мөн аймшигт хэргийн процессийг бүгдийг ярьж, алуурчин хохирогчийн толгойг тасдсаны дараагаар их биеийг нь өөрөө огтлон ярж шарж идсэнээ ярьсан гэнэ.

“Би хүний гэдэс дотрыг харахыг хүсдэг байсан. Гэхдээ махнаас нь идээгүй. Их чихэрлэг юм билээ. Надад тархи их амттай санагдсан. Харин түүнд нүд гоё байна гэсэн” гэх мэтээр 12 настай охин мэдүүлэгтээ дурьджээ. Яагаад хүний мах идэх болсон тухай нь асуухад “Өөр идэх юм байгаагүй” гэж мэдүүлсэн байна.

10 дугаар сарын 3-ний үүрээр хохирогчтой алуурчин муудалцан хутгалж амийг нь хөнөөгөөд, дараа нь байшинг нь шатаах гэсэн ч бүтэлгүйтсэн тул зугтсан аж. Хөршүүд нь утаа баагих бараанаар хэргийн газар очиж, цагдаа дууджээ.

Хэргийн гэрч 12 настай охиныг сэтгэц мэдрэлийн эмгэгтэй байж болзошгүй гэж үзэж буй юм байна. Тэрбээр маш түрэмгий бухимдуу зантай ч хоолонд маш сайн, мөн бат бөх нойртой аж. Засан хүмүүжүүлэх төвд очсоныхоо дараагаар чангаар дуу дуулж, шүлэг уншиж, өөрийг нь хүмүүс байнга анхаарч байхыг шаардсан гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404