Ч.Содномцэрэн: Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Болзошгүй ажлын зардал нэмэгдэнэ
2020/04/09

СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

 -Ерөнхийлөгчтэй уулзлаа. СЕХ УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцүүлсэн. Цаашдаа сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг цахимаар явуулна. Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой үүрэг даалгавар өглөө. Нэгдүгээрт, болзошгүй нөхцөлийн төлөвлөгөө яаралтай боловсруул. Та бүхэн эрсдэлтэй үед яаж ажиллах талаар саналаа хүргүүл. Санал авах байруудыг нэмэгдүүлэх боломж байгаа юу. Сонгогчдыг олноор цуглуулахгүй байх, сурталчилгаа яаж явуулах талаар УОК-ийн зөвлөмж ав, зардал, төсөв хэрхэн нэмэгдэх талаар тооцоогоо гарга гэлээ. Нөхцөл байдал гадаад гэлтгүй, дотоодод эрсдэлтэй байгаа. 

 СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Зохион байгуулах үүрэг хүлээсэн. Бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал зохион байгуулалтын ажлаа хийж явна. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онцгой байдлын тухай хуульд сонгууль хойшлуулах тухай хууль байдаг. Шийдвэр гаргавал СЕХ хангаж ажиллана. Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд явна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

 -Та бүхэн онцгой нөхцөлийн төлөвлөгөөгөө гаргаж хүргүүлэх үү?

 -Ирэх 7 хоногт СЕХ хуралдаж, болзошгүй ажлын төлөвлөгөөгөө батална.  Төлөвлөгөөгөө батлаад УОК болон холбогдох газарт хүргүүлнэ.

 -Сонгуулийн төсөв нэмэгдэх үү?

 -Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Болзошгүй ажлын зардал нэмэгдэнэ. Мөн улс төрийн намуудад зөвлөмж хүргүүлнэ. 

 -Сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулах уу?

 -Үүнийг бид 2012 оноос судалж байгаа. Олон улсын бусад орнууд бас судалж байгаа юм билээ. Гэхдээ энэ нь хуульчлагдсан байдаг, бусад улс оронд. Сонгуулийг товлон зарласны дараагаар онцгой нөхцөл байдал үүссэний улмаас сонгуулийг зогсоож болно гэсэн заалт байдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404