АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаараа Ц.Баатархүүг томилжээ
2020/04/09

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр  цахимаар хуралджээ. Хуралдаанаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар хэлэлцэн томилсон байна. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан дэд дарга болсон байна. 

 АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү нь улс төр-судлаач мэргэжилтэй, 2005-2006 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг албыг тус тусс  хашиж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404