ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
2020/04/09

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдэд ХТУ-108 дугаарт ирсэн дуудлага мэдээлэл, Түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд мэргэжил арга зүйн хувьд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор 04 дүгээр сарын 06-20-ны өдрийн хооронд ажлын байран дээр чадваржуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 04 дүгээр сарын 01-н хүртэл ХТУ-108 дугаарт ирсэн дуудлага мэдээлэл дээр хамтран ажиллах, зөвлөн туслах
 Түр хамгаалах байранд 2-оос дээш үйлчилгээ авсан хүүхдүүдийн ар гэрт ажиллах
 Кейс менежментийн үйл явц, нөхцөл байдалтай танилцах
 Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн мэдээллийг ABLE программын мэдээллийн санд оруулсан байдлыг хянах
 Хамтарсан баг болон хорооны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хянах
 Сар бүрийн тайлан гаргах загварыг сайжруулах, шинэлэг байх ажлын чиглэл тодорхойлж зөвлөн тусалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404