MONGOLIAN HIGH SCHOOL PUBLIC SPEAKER`S CHAMPIONSHIP- 2
2020/04/09

MONGOLIAN HIGH SCHOOL PUBLIC SPEAKER`S CHAMPIONSHIP- 2
ЦАХИМ ИЛТГЭЛИЙН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Mongolian high school public speaker`s championship- 2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилготой зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээнийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Анхдугаар Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн 2019 онд зохион байгуулагдаж 976 сурагч, 42 шүүгч, 57 зохион байгуулагч нар оролцож байсан юм.
Тэмцээнд хэрхэн бүртгүүлж оролцох боломжтой вэ?
Та хэрвээ энэхүү тэмцээнд оролцохыг хүсвэл дараах сэдвүүдийн хүрээнд өөрийн илтгэлийг 3 минутанд багтаан видео хэлбэрээр бэлтгэх.
- COVID- 19 вирусээс урьдчилан сэргийлэхэд сурагч бидний оролцоо,
- Дархлаагаа дэмжиж даам байцгаая,
- Би амьдралд хайртай,
- Дэлхий дахинд цохилох Монгол зүрх бүхний төлөө гэсэн сэдвүүдээр видео илтгэлийг бэлтгэх.
Бүртгэлийг 2020 оны 04-р сарын 10-аас 2020 оны 04-р сарын 20-ны хооронд өөрийн боловсруулсан видео илтгэлийг “TEAM BULGANDARI” Facebook group-д нийтэлнэ. ЖИЧ: (Аймаг/нийслэл, сум/дүүрэг, сургууль, анги, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр, утасны дугаарыг өөрийн видеоны тайлбар хэсэгт бичнэ.) Нийтэлсэн видеоныхоо линкийг хуулан авч zaluuhun.mn сайтад бүртгүүлж, үүний дараа тус сайтын эвент цэст байрлах "Mongolian high school public speaker`s championship-2" хэсэгт нэвтрэн орж зааврын дагуу бүртгүүлэх боломжтой.
Энэхүү тэмцээний хоёрдугаар шатанд нийт 20 хүүхэд шалгарах бөгөөд шилдэг 20-н илтгэгчийг шүүгчдийн зүгээс оногдсон сэдвийн хүрээнд илтгэлээ өгөх болно.
Тэмцээний шагналын сан:
Тэргүүн байр /1/: Цом, Өргөмжлөл, Алтан медаль, Мөнгөн шагнал, Отгонтэнгэр Их Сургуульд 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйлс
Дэд байр /1/: Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Отгонтэнгэр Их Сургуульд 50 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг дурсгалын зүйлс
Гутгаар байр /18/: Өргөмжлөл, Отгонтэнгэр Их Сургуульд 30 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, Дурсгалын зүйлс
Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: 80991188, 88951857, 90442214 дугаарт бүртгүүлээрэй.

No photo description available.

Image may contain: text that says 'тэмцээний ye шат: ye шат: тэмцээн цахимаар явагдах бегеед оролцогчид "шинэ терлийн корона вирус буюу COVID сэргийлэхэд сурагч бидний оролцоо" сэдвийн хурээнд дараах дэд сэдвийн хурээнд илтгэл хэлэлцуулэх болно. урьдчилан сэргийлэхэд оролцоо дархлаагаа дэмжиж даам байцгаая амьдралд хайртай (цаг уеийн нехцел байдалтайгаа холбовол сайн) -бид тайвшрах болоогуй -дэлхий дахинд цохилох монгол зурх бухний телее сурагч бидний ye шат: шатанд шалгарсан илтгэгч тус бур егегдсен сэдвийн хурээнд еерийн узэл бодлоо 3 минутад багтаан илтгэлээ хэлэлцуулэх болно.'

Image may contain: text that says '1 тэмцээний шагнал: тэргуун байр цом, гемжлел алтан медаль, менген шагнал, отгонтэнгэр их сургуульд 100 хувь хувь унэ телбергуй суралцах эрхийн бичиг, дурсгалын зуйлс дэд байр менген медаль, менген шагнал, отгонтэнгэр их сургуульд 50 хувь унэ телбергуй суралцах эрхийн бичиг дурсгалын зуйлс гутгаар байр отгонтэнгэр их сургуульд хувь унэ телбергуй суралцах эрхийн бичиг, бичиг, дурсгалын зуйлс дэлгэрэнгуй мэдээллийг 8895-1857, 9044-2214 дугаарын утсаар лавлана'

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404