Б. Баттүшиг , Н. Цэлмүүн нарын хуримын бэлэг сайн үйлсийн сангийн хандив байлаа
2018/08/23

Ерөнхий сайд асан Сү Батболдын ууган хүү Б. Баттүшиг “МАК”-ын захирал Н. Цэлмүүн нар саяхан хуримласан. Тэдний хуримд хосуудын ах дүү, найз нөхөд, гадны зочид төлөөлөгчид гэсэн ойр дотнын 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн аж.

Хуримын бэлэгний үйл ажиллагаанд  ирсэн зочид үнэтэй, тансаг бэлэгний оронд хуримлагч хосын нэртэй сайн үйлсийн санд хандив өргөцгөөжээ. Залуу хосууд хайр сэтгэл, аз жаргалаа бэлгэдэн “Баттүшиг энд Цэлмүүн” хэмээх хандивын санг нээсэн бөгөөд  боловсрол болон эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх юм байна. Хуримд уригдсан зочдын өргөсөн хандивын мөнгөөр нярайн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зүйлсийг эхний ээлжид авч өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ.

Цаашид энэхүү сан үйл ажиллагаагаа тогтмол явуулах бөгөөд сайн үйлсийн аяныг тогтмол явуулж, хэрэгцээ шаардлагатай салбарт нь тус дэм болох гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404