Азийн наадмын хамгийн ахмад тамирчин
2018/08/23

Индонезийн тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Майкл Бамбанг Хартоно “Bridge” хөзрийн төрөлд Азийн наадамд оролцох юм. Ингэснээр 78 настай өвөө тус тэмцээнд оролцох хамгийн ахмад настай тамирчдын нэг болжээ. Ямартай ч тэрээр эзэн орны багийн хамгийн ахмад тамирчин нь болсон юм.

Forbes сэтгүүлээс гаргасан жагсаалтаар Бамбанг болон түүний ах Буди Хартоно нар сүүлийн 10 жил дараалан улсынхаа ТОП 50 баячуудын жагсаалтыг тэргүүлж буй аж. Ах дүүс эцгээсээ өвлөсөн “Djarum clove” тамхины компани болон “BCA Bank” банк, санхүүгийн салбарт өрсөлддөг бизнестэй юм. Тэдний хөрөнгө 34 тэрбум ам.долларт хүрдэг аж.

Майкл Бамбанг Хартоно зургаан настайгаасаа “Bridge” хөзрөөр тоглож эхэлсэн бөгөөд Индонезийн “Bridge” хөзрийн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажилладаг гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404